Удахгүй нээгдэнэ

Fit Nomads

Монгол хүмүүст зориулсан фитнесийн мэдлэг, боловсрол болон дасгалжуулалтын групп. Фитнесийг ойлгомжтой, энгийнээр тайлбарлаж - ингэснээр та таамгаар биш, ойлголт дээр суурилж, өөртөө итгэлтэй үр дүн гаргана.

Fit Nomads бол монголчуудад зориулсан, мэдлэг ба хамт олонд тулгуурласан фитнесийн групп.

Фитнес бол богино хугацааны шийдэл биш - энэ бол амьдралын хэв маягийн өөрчлөлт. Жинхэнэ өөрчлөлт хийхийн тулд юу хийж байгаагаа ойлгох хэрэгтэй - сохроор дагаад үр дүн гарахгүй.

Би яг энд танд тусална. Фитнесийг энгийн болгож, хэрэгтэй бүх мэдлэгийг заана: Уураг гэж юу вэ, хэр их идэх ёстой вэ? Булчин өсгөдөг дасгалын зарчим, арга барил нь юу вэ? Стресс биед яаж нөлөөлдөг, яаж удирдах вэ? Нойр яагаад чухал вэ? Гэх жишээн, олон чухал фитнесийн сэдвүүдийн талаар.

Гэхдээ зөвхөн сурах биш. Та мөн долоо хоног бүр групп коучинг дуудлагад оролцож, ижил зорилготой хүмүүстэй холбогдож, хамт олонд нэгдэнэ.

Төвөгтэй шинжлэх ухаан байхгүй. Илүүдэл мэдээлэл байхгүй. Зүгээр л тодорхой, энгийн тайлбар - ингэснээр биеэ хэрхэн ажилладгийг ойлгож, насан туршдаа эрүүл байх өөрчлөлтийг хийнэ.

  • 50+ Видео хичээл
    Хоол тэжээл, дасгал, физиологи, сэтгэл зүй, нойр, амралт - фитнест орсон бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй хичээлүүд. Өөрийн хурдаар үзэж, хүссэн үедээ буцаж харах боломжтой. Долоо хоног бүр шинэ хичээл нэмэгдэнэ.
  • Дасгалын хөтөлбөрүүд
    Булчин бий болгох, өөх хасах, гүйцэтгэл сайжруулахад зориулсан хөтөлбөрүүд. Анхан, дунд, ахисан түвшинд тохируулсан. Татаж аваад шууд дагах боломжтой. Долоо хоног бүр шинээр нэмэгдэнэ.
  • Хоол тэжээлийн гарын авлага
    Хоолны жор, дэлгүүрийн жагсаалт, удирдамжууд. Бүгдийг татаж авах боломжтой. Шинэ материал тогтмол нэмэгдэнэ.
  • Долоо хоног бүрийн групп коучинг
    Долоо хоног бүр групп коучинг дуудлагад оролцож, асуултандаа хариулт авч, шинэ мэдлэг олж аваарай. Оролцож чадаагүй бол бичлэгээс нь хүссэн үедээ үзэх боломжтой.
  • 1:1 зөвлөгөө авах боломж
    Хувийн зорилгодоо тохирсон нарийвчилсан зөвлөгөө тусад нь авах боломжтой.
  • Хамт олны дэмжлэг
    Ижил зорилготой хүмүүстэй холбогдож, бие биенээ урамшуулж, хариуцлагатай байна. Асуулт тавих, ахиц дэвшлээ хуваалцах, бусдаас суралцах - бүгд нэг дор.
Dean Myagmarsuren

Dean Myagmarsuren

Online Fitness Coach · London, UK

Лондонд 20+ үйлчлүүлэгчийн итгэлтэй

Би Англид ажилладаг хувийн дасгалжуулагч. Лондонд Монгол, Британи үйлчлүүлэгчидтэй ажиллаж, булчин бий болгох, өөх хасах, урт хугацаанд үргэлжлэх дадал бий болгоход тусалсан.

Баруун орнуудад фитнесийн мэдээлэл хаа сайгүй бий. Монголд эсрэгээр - тодорхой, энгийн мэдлэг олоход хэцүү. Байгаа нь ихэнхдээ англи хэл дээр эсвэл зүгээр л "дагаад хий" төрлийн боловсролгүй хөтөлбөрүүд.

Тийм учраас Fit Nomads-ийг үүсгэсэн. Фитнесийг энгийн, тодорхой болгож, таныг эрүүл, зөв бие галбираа бий болгоход туслана.

Зүгээр юу хийхийг биш, яагаад хийж байгааг заах - танд амархан ойлгомжтой фитнесийн хичээлийг бодит үр дүнтэй хүргэнэ.